Ц. Элбэгдорж: Төр нэг л ариун үүрэгтэй. Энэ бол Монголын ард түмэнд үйлчлэх
OklaZzz
, Posted in
Ìýäýý ìýäýýëýë
,
0 Comments
Эрхэм
хүндэт ард иргэд ээ, Эрхэм төрийн түшээд, хүндэт зочид оо, Монгол
Улсад байнгын ажиллагаатай, анхны ардчилсан парламент үүсэж
байгуулагдаад эдүгээ 20 дахь намартайгаа золгож байна. Улсын Бага Хурал
анхны хуралдаанаа хийж байсан түүхт өдрүүд саяхан. Гэвч энэ хороонд 4
удаагийн Их Хурлын бүрэн эрх өндөрлөж, 5 дахь Их Хурлын 5 дахь чуулган
нь хуралдаж байна.
Улсын Бага Хурал бол Монголын нэн шинэ түүхийн хүндтэй зохиогч байж,
иргэд сонгогчдынхоо эрх чөлөөт, түүхэн сонголтыг хэрэгжүүлэх бахархалт
үүргээ нэр төртэй биелүүлснийг манай ард түмэн мэднэ.Нийгэмдээ
ардчилсан, нээлттэй, эрх зүйт харилцааг цогцлоон бүрдүүлэх, улс орныхоо
бие даасан болон иргэдийнхээ эрх, эрх чөлөөт байдлыг бэхжүүлэн
бататгахад үе үеийнпарламент түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол
Улсын ардчилсан Үндсэн хуулийг баталж, хэрэгжүүлж ирсэн уламжлал, улс
орноо улс төр, эдийн засаг, нийгмийн нээлттэй, чөлөөт тогтолцоонд
шилжүүлэх нөр их ажил, Монгол Улсын олон улсын нэр хүндийг бэхжүүлэхэд
чиглэсэн үйл ажиллагаа, тулгамдсан олон асуудлыг шийдэж ирсэн шийдэл,
түүхэн санал санаачлага бүхэн Монголын үе үеийн парламентын гишүүдийн
хичээл зүтгэл, нэр алдар, ажил үйлстэй салшгүй холбоотой юм